header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


Туулай жилд та



Хvн болгоны жилийн зурлага өөр байдаг. Олон орны аман зохиолд туулайг гэрлэлт, хайр дурлалын бэлгэдэл хэмээн vздэг. Иймээс айлчилж байгаа туулай жилд хvн бvрийн зvрх сэтгэл хайр дурлалаар илvvтэй бялхах нь.


   


Гэхдээ туулай бас зvрх муутай, аймхай гэдгийг санах хэрэгтэй. Тvvний энэ чанар зарим хvнд нөлөөлж шийдвэр гаргахад хvндрэл учирч болзошгvй. Хэрвээ та хонь, морь /ялангуяа гал морь/ нохой, vхэр, луу жилд төрсөн бол ирэх онд амжилт дvvрэн байх нь.

ХУЛГАНА ЖИЛ
Хулгана жилд төрсөн хvмvvсийг ирэх онд олон шинэ зvйл хvлээж байна. 2011 онд та өрсөлдөгчдөөсөө олон зvйл сурах болно. Хулгана жилтнvvд энэ онд найз нөхдийн хvрээнээс хальж, шинэ харилцаа холбоо тогтоосноор нууцлагдмал боломжуудыг нээнэ.
Ирэх жил та амьдралыг vзэх vзлээ бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болно. Ингэснээр та нийгэмд тэргvvлэх байр суурь эзлэн, амжилт олох ба бvхий л эхэлсэн ажилдаа дэмжлэг олно. Ирэх жил бvхнийг хаяж, тайван амармаар санагдсан ч гэсэн урагшаагаа зvтгэснээр материаллаг амжилтанд хvрэх болно. 2011 онд аль болох сайн vйл ихийг хий. Дэлхий бөөрөнхий тул хийсэн vйлдлийн vр шим эргээд хэд дахин vржиж танд ирнэ гэдэгт итгээрэй. Энэ жил та гуниглаж уйлмаар санагдсан ч vргэлж инээмсэглэн, баяр хөөртэй бай.

2011 онд хувийн амьдралд онцгой баяр хөөр тохиолдоод байхгvй. Энэ нь та хоолойгоор татсан их ажилтай, юун хайр дурлал гэж бодсонтой холбоотой. Хань ижилдээ хамтдаа байж амрах нь хамгийн чухал зvйл болоод байна гэдгийг ойлгуулахыг хичээ. Дахин сануулахад сайн vйл хийснээр танд баялаг ирнэ гэсэн дvрмийг байнга хэрэгжvvлэх хэрэгтэй.

YХЭР ЖИЛ
Vхэр жилд төрсөн хvмvvс бvр багаасаа эхлэн өөрийн vзэл бодол нь төлөвшсөн байр сууриндаа бат зогсдог, зорилго тэмvvлэлтэй өөртөө итгэлтэй хvмvvс байдаг. Гэхдээ 2011 он таны хувьд өөрөөр эргэж магадгvй. Vйл явдал таны төсөөлж байснаас өөрөөр болзошгvй байна. Хэрвээ та байр сууриндаа бат бэх итгэл төгс зогсож буйгаа дахин мэдрэхийг хvсвэл уйгагvй ажиллах хэрэгтэй. Vхэр жилтнvvд тавьсан зорилгодоо хvрэхийн тулд маш их ажиллах хэрэгтэй болно. Ийнхvv мятрашгvй ажилласны эцэст vхрvvдийг шагнал урамшуулал хvлээх болно.

Хувь тавилан өөрөөр эргэвэл найз нөхдөөсөө тусламж ав. Та тэдэнд сэтгэлээ нээвэл илvv найрсаг, энгийн харилцаа vvснэ. Аливаа зvйлийг хийхдээ хvч хэрэглэх, их зан болон бардам зан гаргах хэрэггvй. Эдгээр зан чанар танд ашигтай зvйл огт авчрахгvй. Туулай жил vхрvvдийг илvv зөөлөн сайхан сэтгэлтэй болгоно. Та бvхэн энэ жил нөхөрлөлийн болон санхvvгийн асуудлууд дээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно.

Гэр бvл, хувийн амьдралын тухайд vхэр жилтнvvд манлайлагч хэвээр байна. Vхэр өөрийнхөө болон гэр бvлийн гишvvдийн төлөө хариуцлага хvлээхэд бэлэн байдаг нь бvх хvнд таалагддаг. Ийм учраас ирэх онд та бvхний хайр хvндлэлийг хvлээхийн зэрэгцээ томоохон хариуцлага vvрэх болно.

БАР ЖИЛ
Та олны анхаарлын төвд байж, хvн бvр таныг хvрээлээсэй гэж хvсдэг vv? Хэрвээ тийм бол 2011 онд таны хvсэл жинхэнэ утгаараа биелнэ. Туулай жилд та урд жилийнхээ хөдөлмөрийн vр шимийг хvртэнэ. Ийм учраас та эргэн тойрныхоо хvрээлэл дунд гол дvрийн хvн болохдоо эртнээс дасах хэрэгтэй. Бар жилтнvvд амьтныхаа шинж чанарыг хадгалсан хvчтэй, зоригтой хvн тул өөрөөсөө сул дорой хvмvvсийг хамгаалах болно. 2011 онд бар жилтнvvдийн хувьд буяны vйлс хамгийн эхний ээлжинд явна. 2011 онд бар жилтнvvд цаашдын амьдралаа төлөвлөж эхэлнэ.

Та дандаа сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн амьдарч ирсэн. Гэхдээ одоо илvv төлөвлөгөөтэй, зорилго чиглэлтэй хөдлөх хэрэгтэй. Маргаан зөрөлдөөнөөс зайлсхийх хэрэггvй, нөхцөл байдлыг эцэст нь хvртэл шийдвэрлэхийг хичээ. Хувийн амьдрал дээр ч мөн адил дипломат ёс ноёрхох болно. 2011 онд харилцаа таны гол зэвсэг болох болно. Таны итгэдэг болон таныг vнэлдэг хvмvvс тантай хамт байснаар ажилд тань амжилт аяндаа урсан ирэх болно. Өөдрөг vзэл, бvх зvйлийг зөв хийдэг, өөртөө итгэлтэй байдал тань олон хvнийг араасаа дагуулах болно. Гэхдээ стратеги, төлөвлөгөөний талаар мартаж болохгvй.

ТУУЛАЙ ЖИЛ
Таны жил орж байна. Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн vр шимийг дvгнэх цаг болсон. Та амьдралын төвд байх ба таны эргэн тойронд амжилт, аз тойрох болно. 2011 онд таныг таагvй явдлууд тойрч гарна. Гагцхvv өөрт таалагдсан зvйлээ хий, хvсэхгvй байгаа ажлаа хийх гэж өөрийгөө албадахын хэрэггvй. Туулай жилтнvvд 2011 онд мөнгийг тун амархан олох болно. Мөнгөний урсгал аяндаа хөврөн орж ирнэ. Энэ жил та шинэ vйл хэрэг эхэлж, бизнес нээвэл амжилт авчирах юм байна. Таны зан чанар тэр дундаа бодлогтой алхам сайн зөв совин тань таныг баян болоход тусална. Туулай жилтнvvдэд зөвлөхөд хэрэгтэй гэж бодож байгаа зvйлээ хий. Ингэснээр амжилт таныг дагалдах болно. Эрvvл мэндийн хувьд сөрөг өөрчлөлтvvд гарахгvй. Од эрхсийн нөлөөгөөр таныг амгалан тайван байдал, баялаг хvрээлэх бөгөөд стресс, мэдрэлийн ядаргаа зэрэг таагvй илрэлvvд тэр бvр гараад байхгvй нь.

Ер нь ирэх жил таны хувьд тун таатай жил болох болно. Харин 2011 онд хувийн амьдралын тухайд зөрчилдөөнтэй, хэцvv нөхцөл байдал vvсч болзошгvй. Vvнийг шийдвэрлэхийн тулд алхам бvрээ сайтар тунгааж, vйлдлээ төлөвлөж, нөхцөл байдал хэрхэн өндөрлөж болох тухай сайтар бод. Эрсдэл хийх хэрэггvй. Эцэст нь хэлэхэд нууцаа дотроо хадгалж сур. Чалчаа яриа ямар ч сайн зvйлд хvргэхгvй. Vvнээс бусдаар таныг сvvлийн хэдэн жилд тохиогоогvй гайхалтай жил хvлээж байна гэдэгт итгээрэй.

ЛУУ ЖИЛ
2011 онд таны тухай ярьж, хvмvvс өөрийг тань анзаарч, хvч хөдөлмөрийг vнэлээсэй гэж хvсч байгаа бол хариуцлагаас бэргэх хэрэггvй. Ирэх жил та юу ч хийгээгvй, ердөө ямар нэгэн vйлдэл хийхийг тушаасан байлаа ч гэсэн таныг амжилт хvлээх болно. Энэ жил луу жилтнvvд бvхий л шинэлэг зvйлд өгөөмөр нээлттэй сэтгэлээ гаргах болно.

Гэхдээ ирэх онд өр зээлтэй холбогдох хэрэггvй гэж од эрхэс зөвлөж байна. Таныг Фортуна гариг ивээж мөнгөнд хvрэх дөт замыг зааж өгөх болно. Олон санаат оргож буцдаггvй гэсэн vгийг санаж томоохон хэрэг дээр анхаарлаа төвлөрvvлвэл хvссэн vр дvндээ хvрэх болно. Амлалт өгөхдөө болгоомжтой ханд. Хэн нэгэнд ам гарсан бол зайлшгvй биелvvлэхээс аргагvй болно. 2011 онд гэр бvлийн амьдралд хvссэн бvхэндээ хvрэхийн тулд хvч чадал гаргах хэрэгтэй.

Та энхрийлэл, хайр, ойлголцол, дулаан уур амьсгалыг хvсэх ба vvнийг олж авахын тулд хайртай хvнээ өөрөө маш сайн халамжлах хэрэгтэй. Хэн нэгнийг хvмvvжvvлэх гэсний хэрэггvй. Та өөрөө ч төгс хvн биш гэдгээ санаарай. Ирэх жил ерөнхийдөө төвөгтэй байх хэдий ч сонирхолтой байх болно. Та хялбар аргаар биш ч гэлээ шинэ оргилд хvрч чадна. Ертөнцийг байгаа чигээр нь хvлээн авбал амжилт таны талд байх болно.

МОГОЙ ЖИЛ
Могой бол цэцэн ухааны билэг тэмдэг. Энэ жилд төрсөн хvмvvс ирж буй vеийг өөртөө ашигтайгаар эргvvлэхэд хангалттай ухаантай. 2011 он урьд өмнө баигаагvй гайхалтай жил болох болно. Та ямар ч зорилго өмнөө тавьсан байлаа ч хялбархан шийдэж чадна.

Ирэх жил та бусдын саналыг хvндэтгэж, хvмvvст итгэж, тэднийг vнэлэх зан чанарт суралцах шаардлагатай болно. Мэдээж зарим хvмvvс тань шиг ажил гvйцэтгэж чадахгvй л дээ. Гэхдээ vvнээс нь болж тэднийг хvндэтгэхгvй байж болно гэж vv? Хvн бvрт өөрийн сайн тал байдаг, тvvний зэрэгцээ та төгс хvн биш гэдгээ санаарай..

Ирэх онд та өөртөө атаа хорсол хуримтлуулахгvй байх нь гол зорилго тань. Таны сэтгэл хөдлөл мөн л ийм хариултыг авах тул сайхан сэтгэлээр хандаж сур. Таныг хэт ихээр доромжилж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн ч гэлээ нөхцөл байдлыг хvндрvvлэхгvйн тулд уучилж сур. Таныг гомдоосон хvн өөрөө ухамсарлаж, өршөөл гуйх цаг ирнэ. Ер нь ирэх жил өнгөрсөн жил шиг vйлдэл хийж болохгvй. 2011 онд олон өөрчлөлт гарах тул ертөнц болон хvрээлэн буй зvйлсэд хандах хандлагаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй.

МОРЬ ЖИЛ
Маш хурдан сэтгэж, голоо олсон шийдвэр гаргаж чаддаг таны авъяас 2011 онд амжилтанд хvрэхэд туслах болно. Гэхдээ гайхалтай чадваруудаа яаруу зангаар орлуулж болохгvй. Хэрвээ та хэт яарсан шийдвэр гаргавал төлөвлөгөө нуран унах болно. Тушаалд захирагдаж, дvрэм мөрдөхөд бэлэн бай. Ингэвэл та өөртөө чөлөөт цаг бий болгож өөрт таалагдсан зvйлээ хийх боломжтой болно. Морь жилд төрсөн хvмvvсийн хувьд 2011 онд олон жилийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Амьдрал чинь аандаа өөрчлөгдөж, төлөвлөгөө биелж байгаа гэдгийг та нvдээрээ харах болно.

Ерөнхийдөө ирэх жил морь жилтнvvдийн хувьд таатай байх болно. Морь жилтнvvд ирэх онд мөнгөөр эрсдэл гаргахгvй байх хэрэгтэй. Ирэх жил таны хувьд санхvvгийн ажиллагаа бvтэлгvйтлээр дуусч магадгvй тул морь жилтнvvд мөнгөний асуудлыг шийдвэрлэхэд таагvй жил байх болно.

Харин хайр дурлалын хувьд та амжилттай гялалзах болно. Таны дур булаам байдлын өмнө олон хvний тэвчээр алдагдаж, шvтэн бишрэгчид ч олшрох нь. Мэдээж хvмvvст таалагдахын тулд нийтийн vзэл бодолтой зөрчилдөх шийдвэр гаргаж болохгvй. Хэрвээ од эрхсийн энэ зөвлөгөөг даган мөрдвөл таныг хvндлэл, хайр дурлал, нөхөрлөл хvрээлнэ.

ХОНЬ ЖИЛ
Хонь жилд төрсөн хvмvvсийг 2011 онд таатай боломжууд хvлээж байна. Анхааралтай байж, боломжуудаа алдахгvй байхыг хичээ. Ирэх жил та өөрийн хvчиндээ илvvтэйгээр итгэж, амжилт таны талд байх болно. Гэхдээ бvх зvйлс амар хялбар бvтчихгvй. Амжилтанд хvрэхийн тулд та янз бvрийн саад тотгорыг давах болно. 2011 онд таны амьдрал та заавал ялах ёстой тэмцээнтэй адил байна. Таныг гайхалтай шагнал хvлээж байгаа тул саад тотгороос бvv ай.

Гэхдээ хөндлөнгийн зөрчилдөөн, танд хамаагvй асуудалд хошуу дvрэх хэрэггvй. Хэрвээ та өөрт хамаагvй хэрэгт хутгалдвал хэрvvл маргаан vvсч, бусдын шvvмжлэлийн бай болно. Та төрөлхийн дипломат хvн, vvнийгээ амьдрал дээр ашигла. Найз нөхөдтэйгээ ойр байж, танилуудынхаа зөвлөгөөг сонс. Мэдээж танд зориг дутна. Тийм учраас та зоримог, шийдвэр гаргах чадвартай найзтай болохыг хичээ. Та хоёр хамтдаа уулыг ч эргvvлж чадна. 2011 онд эрvvл мэнддээ сайтар анхаар. Хvндээр өвчлөхгvйн тулд цаг тухайн бvрд нь эмчид хандаж, өвчнөө хvндрvvлэхгvй байх хэрэгтэй. Та цэвэр агаарт зугаалж, зөв хооллож, сайн унтаж амрах хэрэгтэй.

Мөн шаардлагагvй зvйлд хvч чармайлт гаргаж биеэ зовоох хэрэггvй. Товчхон хэлэхэд амьдралын эрvvл хэв маягийг бий болго. Та маш сайн зөв совинтой гэдэгтээ итгэ. Ирэх жилд таны зөн совин олон зvйлд тусална.

БИЧ ЖИЛ
2011 онд бvх зvйл дээр ашиг хайх хэрэгтэй. Та өөрт таалагддаг ажилдаа бvх эрч хvчээ чиглvvлэх тул санхvvгийн байдал тогтвортой байна. Өөртөө илvv асуудал vvсгэх хэрэггvй, өөрт байгаа зvйлдээ сэтгэл хангалуун бай. 2011 онд бич жилтнvvд гэнэт уйдаж эхэлж магадгvй. Хvмvvст хэрэгтэй ямар нэгэн vйл ажиллагаа эрхэл, ингэснээр та бусдын хайр хvндэтгэл, талархлыг хvлээнэ. Ирэх жил төлөвлөсөн бvх зvйлээ хэрэгжvvлэх гэж ханцуй шамлан дайрч болохгvй. Аливаа зvйлд нарийн тогтсон дараалал, сайтар бодож олсон арга хэрэгтэй.

Энэ жилд бич жилтнvvдийн уран бvтээлийн авъяас нээгдэх бололтой. Туулай жил бич жилтнvvдийн хувьд хөрөнгө оруулалт хийхэд таатай байна. Айж болгоомжлохгvйгээр шинэ зvйлд ч хөрөнгө оруулж болно. Таны хөрөнгө оруулалт материаллаг баялаг авчрахын зэрэгцээ сэтгэлийн амар амгаланг ч бий болгоно. Хэрвээ бич жилтнvvд бvх зvйлд анхааралтай, шvvмжлэлтэй хандаж чадвал 2011 он тэдний хувьд бvхэлдээ таатай, амжилттай жил болно.

Хувийн амьдралын тухайд бич жилтнvvд хvмvvсийг соронзон адил татаж, хvмvvс тvvнтэй цаг vргэлж санал нэг байна. Та амьдралаас юу хvсч, тvvндээ хэрхэн хvрэхийг мэддэг. Гэхдээ 2011 онд стрессээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг санаарай.

ТАХИА ЖИЛ
2011 он нөхцөл байдлыг өөрчилснөөс байгаа чигээр нь хvлээн авах нь дээр юм байна гэдгийг хvлээн зөвшөөрнө. Ирэх онд та vр ашигтай амьдрахын тулд тайван амгалан байдлыг эрхэмлэ. Аливаа дvрэм журамд ч гажуудал бий гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хvн болгон алдаа гаргаж болно, бусдыг буруу vйл хийснийх нь төлөө зэмлэж болохгvй. Хvмvvс юу хийж, яаж амьдрах нь тэдний хэрэг.

Хэрвээ та энэ зөвлөгөөг дагаж чадвал таныг таатай уур амьсгал, нөхөрлөл хvлээх болно. 2011 онд зvvдэндээ онцгой анхааралтай ханд. Зvvд биелдэг гэдэгт та итгэдэг vv? Энэ онд танд ганцхvv зөнч зvvд зvvдлэгдэх болно. Та хvмvvст хэрэгтэй хэрэггvй зөвлөгөө өгч, зааварлах гэвэл хvмvvс танд гомдох болно. Санхvvгийн асуудлын хувьд гагцхvv өөрийнхөө итгэл төгс байгаа vйл хэрэгт л мөнгө зарцуул. Хувийн амьдрал тань урдын адил төвөгтэй асуудлаар дvvрэн. Тахианууд хэцуу араншинтай, тэднийг хайрлана гэдэг амаргvй. Хэрвээ та ханиа хайж байгаа бол өөрт чинь огт хэрэггvй бардам зангаа тат. Ингэвэл vр дvнд хvрэх болно. Энэ жил хосоо олох магадлал өндөр байна. Хайрлаж хайрлуулах боломжийг бий болго. Таныг аз жаргал хvлээж байна.

НОХОЙ ЖИЛ
Нохой жилд төрсөн хvмvvс энэ жил бvх, зvйл нь сайхан байна. Ажил хэрэг анхнаасаа л бvтэмжтэй урагшлах хэдий ч арвин амжилттай байхын тулд хvч чармайлт гаргах хэрэгтэй. Нохой жилтнvvд тооцоотой байж, төлөвлөгөө гаргаж сурвал санхvvгийн арвин амжилттай байх болно. Төсвөө гаргаж чадсанаараа өндөр vнэ хаян худалдан авч, урьд нь хvчирч чадахгvй мэт санагддаг байсан зvйлээ ч өөрийн болгож авна.

Хэрвээ зөв төлөвлөж чадвал vнэтэй зvйлс худалдан авах, аялап зугаалгад ч илvvчлэх мөнгө хангалттай гарна. Амжилт, орлого, аз жаргалаа бусадтай заавал хуваалц. 2011 он таны хувьд хөрөнгө оруулалтын жил гэдгийг санаарай. Та хvмvvст сайн vйл хийвэл тэд ч мөн таныг ядарсан vед хаяхгvй. Нохой жилтнvvд ирэх онд өөртөө бага зэрэг амралт өгч, гэртээ ихэнх цагийг өнгөрөөх нь зvйтэй.

2011 онд эрvvл мэндтэй холбоотой хvндрэлтэй асуудал vvсэхгvй, харин та шинжлэх ухаан, ертөнцийг танин мэдэх vйлд илvvтэй татагдана. Хайр дурлалын харилцаанд өрсөлдөгч гарч ирнэ. Мэдээж таагvй зvйл болох ч гэлээ та өрсөлдөгчдөөсөө огтхон ч айдаггvй хvн шvv дээ.

Таны гол тактик бол асуулт тавьж хариулт аван vнэнийг мэдэх явдал. Таны энэ зан байдал хувийн амьдрал, ажил хэрэг, найз нөхөд, хамт олонтойгоо харилцах харилцаан дээр ч асуудлыг шийдэх төгс арга байх болно. Хэрвээ танд ямар нэгэн эргэлзээ гарч ирвэл яаруу шийдвэр гаргах хэрэггvй. Шалга, баримт ол. Ирэх жил та бvх зvйлд тооцоотой, няхуур байж чадвал бvх зvйл амжилттай байх болно.

ГАХАЙ ЖИЛ
Гахай жилд төрсөн хvмvvс амьдралын баяр баясгалантай, өөдрөг vзэлтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Гагцхvv таны энэ зан чанар найз нөхдийн хvрээгээ тэлж, 2011 оныг хөгжилтэй өнгөрөөх боломж олгоно. Гэхдээ хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгээ санаж, зугаа цэнгээнд толгойгоо мэдvvлж болохгvй.

2011 онд гахай жилтнvvд амьдралд юу чухал вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Та бvх зvйлийг зөв хийвэл ирэх оны өдөр бvхэн амжилттай ирээдvйд оруулах хувь нэмэр байх болно. Чадлынхаа хэрээр биш чадлаасаа хэтэрсэн зvйл хийж чаддаг тань толгой эргэм амжилт дагуулах болно. Гэхдээ өөрийн эрхэлж буй ажилдаа илvv анхаарал тавих хэрэгтэй. Ингэж чадвал та өдөр шөнөгvй ажиллаж, санхvvгийн болон сэтгэлийн таашаал авах болно.

Таны хулчгар зан ирэх онд жаахан "гай" болж магадгvй. Өөрийнхөө хvчинд итгэвэл амжилт аяндаа хvрч ирнэ. Нээлттэй илэн далангуй байж сур. Төрөлхийн л нуугдмал зантай гахай жилтнvvд энэ зангаасаа болж алдах нь бий. Өөртөө асуудал vvсгээд хэрэггvй, аливаа асуудлын шийдвэрийг хойш бvv тавь. Энэ зөвлөгөө ажил, хувийн амьдрал, эрvvл мэндэд ч хамаатай. 2011 онд та урьдчилан сэргийлэх нь vр дагаврыг устгахаас хамаагvй дээр гэсэн уриатай байна. Ямар ч зvйл өөрөө хvрээд ирдэггvй гэдгийг сана. Vргэлж зугаа цэнгэл хөөж, амарч аялаад байвал ажил цалгардана гэдгийг санаарай.

Бэлтгэсэн Б.СЭЛЭНГЭ

URL:






» Төгсгөл = Туулай жилд та


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2011-04-18 | 16:41
гоё шүү



Бичсэн: Зочин | 2011-02-15 | 10:33
баярлах гуниглах ирмэх ярзайтал инээх тормолзох тэврэлт эргэлзэх хайртай үнсэлт миа баяртай байна улайх зүрх өвдөх smug ууртай гайхах cool whew! инээх хэлээ гаргах уйлах чөтгөр raised eyebrow rolling on the floor angel sleepy алга ташилт nerd rolling eyes sick dont tell anyone not talking баярлах



Бичсэн: Зочин | 2011-02-10 | 15:59
тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт









:-)
 
xaax