header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


СУРГАЛТ АЯЛАЛ


 2011 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга Н.Бямбасүрэн болон Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн хөгжлийн агентлагийн Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгч Феликс Феллман нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж  мэргэжлийн боловсрол, сургалтын салбар дахь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгуулагуудад шинэ хэлбэрийн сургалт явуулах, сонгогдсон мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаагаар дэмжин ажиллахыг зорьж байна.
            Монгол улсад ажил олгогчдын оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг сургалтын “Хосмог систем” /Dual system/ буюу "Ажил олгогчийн сургалт" /Apprenticeship/ загварыг баруун бүсийн 6 аймагт бий болгох эхлэлийг энэ төсөл тавина. Ингэснээр мэргэжил эзэмшүүлэх сургалтыг сургалт-үйлдвэрлэлийг хослуулан явуулдаг тогтолцоог бүрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор судалгаа хийх, туршлага судлах, оролцогч талуудад зориулсан сургалт, семинарыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх гэсэн үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулна.

Энэ удаа Хосмог системийг судлах, орон нутагтаа нутагшуулах зорилгоор Шенгэний орнуудад  сургалт аялалаар МБСГ-ын дарга Н.Бямбасүрэн, ААЗХ-ийн дарга Б.Галбадрах, мэргэжилтэн А.Халиунаа, АОУНХолбооны тэргүүн Х.Ганбаатар, ЗГХЭГ-ын ажилтан Ганчимэг, ХАҮТ-ийн ажилтан Борхүүхэн, Увс, Завхан, Баянхонгор аймгийн МСҮТ, Ажил олгогчдын төлөөлөл оролцох боллоо.




» Төгсгөл = СУРГАЛТ АЯЛАЛ


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2011-02-12 | 21:39
гоё шүү









:-)
 
xaax