header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


УТАА, УУР, УЦААР


,Улаанбаатарын утаа жилээс жилд ихэссээр.
Өглөө босоод л үдэш унтах хүртэл бөөн утаан дотор амьдрал үргэлжилсээр. Утаан дотроо  ууртай, хэн нэгнийг уцаарласан, ундууцсан. Утаан дотор хүн ард нь хордсоор, амьдрах хугацаа нь сэм сэмхэн багассаар л... Утаагаар бизнес хийгчдийн түрийвч түнтийсээр, нүгэл нь зузаарсаар

Өрх гэрийг дулаацуулах хэрэгсэл нь утаа
Өргөн олны амьсгалдаг агаар нь утаа
Өртөөлж зөөдөг нийтийн унаа нь утаа
Өндөр дээдсийн хөл дүүжилдэг нь утаа

Цээж нь хорссон иргэд нь уцаартай
Цэлгэр автобусны хөтөч нь уцаартай
Түгжирсэн замд жолооч нар нь уцаартай
Төр баригчдын  бодлогогоүй бодлого нь уцаартай

Хөлсний тэрэгний жолооч  тамхины утаатай
Хүн ардын амьсгалах агаар нь утаатай
Хээнцэр хүүхнүүдийн гангалах хэлбэр нь утаатай
Хэл дулитрагсадын ухаан мансуурлын утаатай

Ийм л байдалтай Монгол улсын нийслэлийнхний  амьдрал үргэлжилсээр... Утааг яаж багасгах вэ? Уцаарыг яаж багасгах вэ???






» Төгсгөл = УТАА, УУР, УЦААР


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2011-04-18 | 16:35
эргэлзэх



Бичсэн: Licht (зочин) | 2011-02-23 | 10:09
Utaag hen bii bolgoj bga we HUN tegheer HUN ooroo utaag bagasgaj chadna. Hun bur uhamsartai hariuzlagtai baij gemee ni utaanaas salah baih, mini bodloor . loser
Gehdee ene mongold heregjih ni yu l bol / odoohondoo / ireeduid magadgui .



Бичсэн: Зочин | 2011-02-14 | 15:08
hotiin unen dur turh b.a shte









:-)
 
xaax