header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЦГӨӨЕ



Эрчүүдээ өмөөрсөн шүлэг
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол Эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ

Хэл нь тагнайгаа онохгүй дульдчиж
Хөл нь дэлхийгээн онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасийг нь битгий хоосло
Янагийн захиа лав гарахгүй шүү дэээ наадхаас чинь
Яахавдээ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ

Дээл бүсэн гоёлтой дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдыг
Янжинлхамууд минь өршөө

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг юян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм

Хичнээн жил амьд явхыг мэдэж болдгүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ
Хазайсан газарт  тэдэнд чинь бүүвээ ээж тус болдгийм
Халтирсан газар тэдэнд чинь бүсгүй хайр нэмэр болдгийм
Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч

Олон олон авааль гэргий та нараас
Олон олон аавийн хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгооо

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол Эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ ЯНЖИНЛХАМ*ууд минь




» Төгсгөл = ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЦГӨӨЕ


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2011-04-18 | 16:07
алга ташилт



Бичсэн: Licht (зочин) | 2011-02-16 | 14:09
1039 0329 1123 0801 Wow goy shuleg bna









:-)
 
xaax