1. Сургалт зохион байгуулагдсан газар ХБНГУ, Швейцар улс |
Герман улс. Оффенбах хот INBAS: Хосолсон сургалтын талаар, Монгол улсад хэрэгжүүлэх төслийн тухай, 2011 оны төлөвлөлт, Франкфурт хот EBL сургалтын төв: Хосолсон сургалтын түнш байгууллага сургалтанд хэрхэн оролцдог тухай, Plipp Holzmann мэргэжлийн сургууль: Германы боловсролын тогтолцоо, хосмог сургалтын арга зүй, ТХХТ-ийн талаар, Эшборн хот GIZ: ОУ-ын хэмжээнд ЗБ байгаа төсөл хөтөлбөрүүд, Монголд хэрэгжиж байгаа төслүүдийн уялдаа холбоо, үр дүн, Оффенбах Шеротан буудал: Зочид буудлын салбар дахь мэргэжлийн хосолсон сургалтын талаар, Швейцар улс, Берн хот SDC: Холбооны мэргэжлийн сургалтын технологи, МБ-ын чанарын хяналтын талаар, Цолликофен хот SFIET Мэргэжлийн сургалтын институт Мэргэжлийн сургуулийн багш бэлтгэх, сургалтын төлөвлөгөөний талаар, , Цолликофен хот SHL ХААДС ХАА-н салбарт хосолсон сургалтыг зохион байгуулж байгаа тухай, INFORAMA Rutti төв сургалтын зохион байгуулалт арга зүй, PETER SALVISBERG фермерийн аж ахуй дээрх хосолсон сургалтын явц, үр дүн Цурик хот: BIZ мэргэжлийн мэдээллийн төвд ЕБС-ийн суралцагчдын мэргэжил сонголтыг зөв хийлгэхэд үйлчлэх мэдээлэл сурталчилгааг хэрхэн хийдэг, яаж зохион байгуулдаг, ямар хэлбэрээр мэдээллээр хангах талаар тус тус суралцлаа. Герман улсын боловсролын тогтолцоонд боловсрол, соёл, урлаг хамрагдаж байгаа бөгөөд түүний нэгээхэн хэсэг нь мэргэжлийн боловсрол юм. Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх үндсэн нөхцөл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж үзжээ. Германы МБ нь Хувийн хэвшил, түншлэл дээр тогтож хөгждөг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь мэргэжлийн сургуультайгаа хамтарч мэргэжилтэй ажилчин бэлтгэх үүргээ маш сайн ухамсарласан, төрөөс МБ-ыг дэмжих ажлын хүрээнд нь төрөл бүрийн хөнгөлөлтүүдийг Аж ахуйн нэгжүүдэд эдлүүлэх талаар хуульчилж өгсөн. Мэргэжлийн Боловсролын салбарт ажиллах багшлах боловсон хүчинг бэлтгэх тогтолцоог бий болгож ТХХТ-ийг хөгжүүлсэн нь мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлын олон жилийн арвин туршлага, уламжлал болон хөгжсөн байна. Тогтолцоог ерөнхий утгаар нь авч үзвэл: 1.Бага боловсролд бүх хүүхэд ижил хөтөлбөрөөр суралцаж 4-р ангиасаа авьяас сонихрол, сурлагаараа ялгарч суурь боловсролдоо төрөлжин суралцдаг. 2.Дунд сургуульд сонирхосон чиглэлээрээ суралцаж мэргэжилийн баримжаа олгох ажлыг зориуд зохион байгуулдаг. 3.Ахлах ангидаа хосолсон сургалтанд 70-80% нь хамрагдаж 20-30%нь их сургуулийн бэлтгэлийг гимназийн бэлтэгэлээр хангадаг. 4. 250 орчим төрлийн мэргэжлийг Хосолсон сургалтаар явуулж, сайн суралцсан хүүхдүүд МБ-ын дээд шатанд орж ИТА, Мэргэжлийн сургуулийн багш болон бэлтгэгддэг. Энэ тогтолцоо Монгол улсад байхгүй учир цаашид төлөвшүүлэх шаардлагатай. Швейцар улсын боловсролын тогтолцоо нь Германы тогтолцоотой төстэй, олон жилийн баялаг туршлагатай ялангуяа мэргэжлийн боловсролын тогтолцоо нь Германаас илүү боловсронгуй юм шиг санагдлаа. ЕБС- төгсөгчдийг • ЕБС төгсөөд - Академик боловсрол -13-р төгсөөд их дээдэд орох % - Хосолсон сургалтаар 70%, үйлдвэрт 3-4 өдөр, сургуульд 1-2өдөр Мэргэжлийн сургалт Дээд мэргэжлийн сургалт 10-р анги төгсөөд сертификатын сургалт 2 жил, дипломын сургалт 3 жил -> дээд Дээд мэргэжил 3-4 жил. Багш нар хосолсон сургалтаар дамжиж дээд боловсрол эзэмшээд ИТА болон багшаар бэлтгэгддэг Дээрх 2 улс нь мэргэжилтэй ажилчин бэлтгэх талаараа арвин баялаг туршлагатай бөгөөд хосолсон сургалтын системийг сургалтанд нэвтрүүлээд уламжлал болон хөгжүүлсэн байна. Мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд ажлыг үйлдвэр аж ахуйн газрууд нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Аж ахйн нэгжүүд нь Мэргэжлийн сургалтын хамтарсан сантай. Мэргэжлийн хосолсон сургалт зохион байгуулж сангийн хөрөнгийг зарцуулдаг. Санхүүжилтийг авч үзвэл: · Хосолсон сургалтын төлөвлөгөө нь уян хатан, дадлага голлосон, Хосолсон сургалтын цаг 7 хоногт үйлдвэр дээр 3-4 хоног, сургууль дээр 1-2 хоног • Сургалтын үечлэл: 20+6+6=32 долоо хоног • Сургууль төгсөх шалгалтыг ХАҮТ-иас томилосон комисс жилд 2 удаа авна, мэргэжлийн үнэмлэх олгоно. • Сургууль завсардалтаас сэргийлэх, хүүхдийн нийгмийн асуудлыг хариуцсан нийгмийн ажилтан ажилладаг. • Сургууль олон ААН-тэй хамтран ажилладаг, тэд ажилчдынхаа тооноос хамраарч хамтын санд мөнгө төвлөрүүлдэг, ойролцоогоор цалингийн сангийн 2.5% • Сургалтын Материалыг фирэмүүд, ААН хангаж 2-3 жилийн дараа шинэчилж өгдөг, өөрсдийн бүтээгдэхүүн материалаа сургуульд өгч компаниа сурталчлах ажил их хийдэг. • Захиалгат бүтээгдэхүүнийг дадлагаар хийж сургууль, ААГ-аа сурталчилдаг • ААГазрууд нь багш нарын МДА-д оролцдог. Шинэ техник технологийн сургалтыг багш нарт хичээл эхлэхээс өмнө 3 сарын өмнө АА-н газрууд нь хийдэг. • Түнш фирмүүдийн инженер техникийн ажилтнуудыг сургууль дээр урьж ажиллуулдаг, хосмог сургалтын явцад фирмүүд суралцагчдыг цалинжуулдаг 1-р ангид 620 евро, 2-р ангид 940 евро, 3-р ангид 1200 еврогоор цалинжуулна. Цалинг тарифын хэлэлцээгээр тогтоодогЦаашид бид: 1. Баруун бүсийн сургуулиудад хэрэгжүүлэх төслийг маш зөв эхлүүлэх, өнөөгийн байдлыг судлан дүгнэж хосолсон сургалтын элементүүдийг нэвтрүүлэх 2. Хосолсон сургалтанд оролцогч ААн-үүдийг зөв сонгож төрөөс дэмжлэг үзүүлэх 3. Боловсролын ерөнхий болон Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тогтолцоогоо сайжруулах 4. Төслийн хүрээнд бүсийн сургуулиудад сургалтын уян хатан шинэ хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж турших Ажил олгогчид, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, ХАҮТ зэрэг олон нийтийн байгууллагын мэргэжлийн боловсролд хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай юм байна. |
СҮҮЛИЙН
. Эргэн санахад...
. Эргэн санахад...
. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
. БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
. БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО
. ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
. ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТООС...
. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ
. УРИЛГА
. БАРУУН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДАД АМЖИЛТ ХҮСЬЕ
. БАРУУН БҮСИЙН УРЛАГ СПОРТЫН 5-Р НААДАМ
. БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
. БАЯРЫН МЭНД БҮСГҮЙЧҮҮД ЭЭ
. ЗАНГИДСАН ГАР ШИГЭЭ ЭВТЭЙ ХҮЧТЭЙ БАЙЦГААЯ
. МЭНДЧИЛГЭЭ
ХОЛБООСУУД
. BLOGMN.NET
. DUSAL.NET


RSS FEED