Анхаар! Тус сайт хакерын халдлагад өртөн, вирус, өөр хуудас руу дамжуулах зэрэг үйлдэл хийж байгаа тул та бүхэн аль болох мэдээлэл оруулахгүй, өөр нээгдсэн хуудсыг нэн даруй хаах зэргээр маш болгоомжтой хэрэглэх буюу, эсвэл хэсэг хугацаанд огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна!!!
header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


ЗӨВ ХАРИЛЦАХУЙН УЛАМЖЛАЛТ ЦАГААН ТОЛГОЙ


“Хоёр ёсны авах огоорохыг өгүүлэгч билгүүн толь” судраас

 

Хүн болгонтой учрахдаа

Баясан мишээж угт.

Тэгвээс хорвоогийн хүмүүстэй

Учраа ололцохын шинж.

          Ер ганцхан өдрийг ч

Дэмий бүү өнгөрөө.

Зөгий балаа хураах шиг

Зорьсондоо үргэлж хичээн оролц

Үг нь үнэн ч, сэтгэл нь хар хүмүүсээс

Хөндий хол зай барь

Сайн, муу чанараараа харуулсан ч

Тэмцэлдэх, нөхөрлөхийн альнийг ч бүү хий.

          Өрөөлийн үгийг сонсонгуут

          Өө энэ чинь буруу гэж бүү яаран хэл.

          Хожим учрыг нь тунгаах үед

          Зөв байвал хожим ичгүүр мэт болно

Бусдын саналыг мэдэлгүй

Өөрийн бодлоо бүү хэл

Бусдын саналыг тандан мэдээд

Дараа нь үгээ хэлдэг нь мэргэдийн ёс бөлгөө.

 

                   Хөрвүүлэгч М.Шагдарсүрэн

 

 






» Төгсгөл = ЗӨВ ХАРИЛЦАХУЙН УЛАМЖЛАЛТ ЦАГААН ТОЛГОЙ