header image

// ИХ ХАЙР ИХ ОЛОЛТ ЯМАГТ ИХ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГИЙГ САНА. - Далай багшийн мянганы сургаалиас...


НАЙРАГ ШҮЛГИЙГ УНШИЖ ЯВ, НАСНЫ ХАНИА ХАЙРЛАЖ ЯВ


 Танд  нэрт найрагчдынхаа бүтээлээс толилуулж байна

ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ

Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урын шувуу ирэхэд ганганаж хамт байлаа
Найр, хайрын дуунд уярч хамт байлаа
Нас, насны хөлд улирч хамт байлаа
                  Чамдаа би хайргүй байхын аргаүй ээ
Өвөг дээдсээ нутаглуулчихаад уйлж хамт байлаа
Өлгий, живх оёж инээж хамт байлаа
Үүл, нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
                 Чамдаа би хайргүй байхын аргаүй ээ
Он, жилүүдийн уртад элж хамтдаа байлаа
Од харваж унахад эрж хамтдаа байлаа
Саахалтын чинээхэн холдоход зүүдлэж хамт байлаа
Санаан зоргоор хоёулаа эрхлэж хамт байлаа
                Чамдаа би хайргүй байхын аргаүй ээ

               Бавуугийн Лхагвасүрэн

ГЭРГИЙДЭЭ

Энэхэн насны эрхээр
Эхнэрээ гэнэт хайрлав
Онгосон үсийг нь хараад
Онгон зүрх хайлав
Онгойсон шүдийг нь үзээд
Оломгүй сэтгэл хөдлөв
Жаргаанаа гэж ханилсан
Зандан үеэ дурсав
Сэтгэлд хөндүүртэй явсан
Сэрүүхэн жилүүд минь харагдав
Жаргал амсаж чадаагүй ч
Заяагаа надаас салгаагүй
Өнгөлөг амьдралын дундаас
Өөдтэйхэн хань эрээгүй
Гэргий минь харахаас бүр
Гэрэлгүй шахам болжээ
Санаж сарвайх үрсдээ
Сайхан бүхнээ хайрлаа юу
Үрсийнхээ заяаг өргөх гэж
Үзэсгэлэнт бүхнээ хайлаа юу

                 Нямбуугийн Нямдорж






» Төгсгөл = НАЙРАГ ШҮЛГИЙГ УНШИЖ ЯВ, НАСНЫ ХАНИА ХАЙРЛАЖ ЯВ


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2011-04-22 | 21:35
алга ташилт Unen ugtei goy shuleg bna shu.



Бичсэн: Зочин | 2011-04-21 | 14:58
тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт Uneheer goy shuleg yuma . тормолзох









:-)
 
xaax